Монголын тухай
Байгаль
Газарзүйн байрлал: Ази тавийн зүүн хойд хэсэгт цагийн 6,7,8-р бүс
Нутаг дэвсгэрийн хэмжээ: 1.565.400 км.кв, дэлхийд 17-т ордог.
Хиллэх улс: ОХУ, БНХАУ
Хилийн шугамын урт: 8158 км
Далайн түвшнээс дээш дунджаар 1580 м өндөрт өргөгдсөн.
Уур амьсгал: Далай тэнгисээс алслагдсан, эх газрын эрс тэс, хүйтэн сэрүүн. Өвөл, хавар, намар, зун гэсэн жилийн дөрвөн улиралтай. Дунджаар жилийн 250 хоног нь цэлмэг тэнгэртэй байдаг тул нарлаг Монгол гэж нэрлэдэг. Нутгийн хойд хэсэгт зарим нутагт жилд 300-500мм, өмнөд хэсэгт 200мм-ээс бага тунадас унадаг ба салхины хурд дунджаар 3м/сек байна. Хавар салхины хүч, хурд их болдог, өвөл цассан шуурга тавьдаг. Гадаргын усны нөөц багатай. Сэлэнгэ, Орхон, Туул, Тэс, Хэрлэн, Завхан, Онон, Ховд зэрэг томоохон гол мөрөн, Увс, Хяргас, Хөвсгөл, Хар-Ус зэрэг том нууруудтай. 4000 орчим зүйлийн ургамалтай. Нийт нутаг дэвсгэрийн 11.4 хувийг ой эзэлдэг. 300 гаруй төрлийн эмийн ургамал тархан ургасан байдаг. 15000 зүйлийн шавьж, 140 зүйлийн сүүн тэжээлтэн, 415 зүйлийн шувуу, 300 орчим зүйлийн хоёр нутагтан, мөлхөгчид, 80 гаруй төрлийн загастай.

Нийгэм
Нэг танхим бүхий парламентын ардчилсан Бүгд найрамдах засаглалтай. Ардчилал, хүний эрхийг 1992 оны үндсэн хуулиараа хуульчилж өгсөн. Олон намын тогтолцоотой. Дэлхийн 150 гаруй улстай дипломат харилцаатай. 70 гаруй жил ноёлсон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан эдийн засаг руу 1990-ээд оноос шиджин орсон.
Голлох экспортын бүтээгдэхүүн: зэсийн баяжмал, молибедины хүдэр ба баяжмал, жоншны баяжмал, хонины ноос, ямааны ноолуур. Монголын агаарын тээвэрлэлтийн тэргүүлэгч компани нь МИАТ.
Төмөр зам: 1815 км
Авто зам: 11063 км
Нийслэл, аймаг, сум, багуудын хооронд утсан, хотуудын хооронд утасгүй холбоотой. Монголчуудын амьжиргааны гол эх үүсвэр нь ХАА-н салбар бөгөөд нийт 24 сая (2004 он) гаруй малтай. Ардын язгуур урлаг уламжлагдан хөгжиж байгаагийн зэрэгцээ орчин үеийн урлагийн урсгал чиглэлүүд амжилттай хөгжиж байна. Монгол улс нь хоёр үндэстэн (Монгол, казак), олон ястантай бөгөөд тэдгээр нь өөр өөрсдийн өвөрмөц зан заншил, амьдрах хэв маяг, шүтлэг, бишрэл, аж хауй эрхлэх хөтлөх арга ухааны бүхэл бүтэн тогтолцоог үүсгэсэн байдаг.
Шашин: Буддын болон бөө мөргөл. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа сүм хийдийн 96% нь Буддын шашны сүм хийдүүд байдаг.

Чингис хааны гэрэлт хөшөө
Монголын нууц товчоо зохиогдсоны 750 жилийн ойг 1990 оны 8-р сарын 18,19,20-ны өдрүүдэд тэмдэглэн, эрийн гурван наадам хийж, энэ ёслолоор Чингис хааны гантиг чулуун хөшөөг босгосон юм. Уг гэрэлт хөшөөний өндөр нь 12 м, өргөн нь 4 м, урт нь 14 м бөгөөд түүн дээр:
Алд бие минь алжаатугай
Ахуй төр минь бүү алжаатугай
Хэмээн хуучин монгол бичгээр бичиж үлдээжээ. Энэ гэрэлт хөшөөг жуулчид сонирхон үзэж зураг авах аялалд оруулж болно.
Бөө цамын бүжиг Бөө цамын бүжгийн хөдөлгөөн, тэдгээрийг дагалдах ая эгшиглэл хөгжмийн зэмсэг нь мөн л тэр үеийнхээ соёлын шимтэй бүхнийг авч шингээсэн хэрэг юм. Бөө цамын бүжиглэлийн агуулга нь тухайн шашныхаа ертөнцийг үзэх үзлийг илэрхийлдэг бол бүжиглэлийн хөдөлгөөн, ая эгшиглэл хөгжмийн зэр зэмсэг нь тэр чигээрээ урлагийн төрөлд хамаарна. Бөөгийн бүжиглэлд бурхан сахиус, сүнс сүлд, лус савдаг зэрэг өөр төрлийн ертөнцтэй харилцах нөхцөлд орж байгааг ер бусын сүртэй ширүүн, улмаар догшин дүрс хөдөлгөөн ая эгшиглэлээр илэрхийлдэг байна. Цам нь гүн ухаан шашны агуулгатай зан үйл юм. Цамын бүжиглэлийг цам хэнгэрэг, бүрээ бишгүүр зэрэг хөгжмийн зэмсэгтэй наадна. Цамын бүжиг нь монгол үндэсний багт бүжиг үүсч хөгжихөд голлох үүрэг гүйцэтгэнэ.
![]() |
![]() |
![]() |
Эрийн гурван наадам
Үндэсний баяр наадам: 07 сарын 11-ний өдөр эрийн гурван наадам (хурдан морь уралдах, бөх барилдах, сур харвах) хийж тэмдэглэдэг. Эрийн гурван наадам нь Монголын эртний уламжлалт наадгай бөгөөд нум сум харваа, морин уралдаан, бөхийн уралдаан багтана. Эрийн гурван наадмыг үзэх гэж гадаадын жуулчид ихээр ирдэг. Тиймээс зураг авах аялалыг энд хийдэг. Шинэ жилийн баяр наадам: Цагаан сар. Сарын тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн.



