Бидний тухай


Чингэсийн тоонот “ жуулчны бааз байрлаж буй газар нь Монголын эзэнт гүрний түүх,Их эзэн Чингис хааны  өсөж   төрсөн  түүхтэй  нягт холбоотой  бөгөөд энэ тухай  “Монголын  Нууц  Товчоо “ түүхэн бичиг баримтад дурьдагдсан  газар юм. 800 гаруй жилийн түүхтэй  Монголын эзэнт гүрний  чухал чухал  үйл явц  энэ нутагт өрнөсөн  гэж үздэг.
Чингэсийн тоонот жуулчны бааз нь 2001 оны 6 сараас анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Чингэсийн тоонот жуулчны бааз нь Хэнтий аймгийн нутаг Чингис хааны төрсөн нутаг Биндэр сумын Онон голын үзэсгэлэнд байрладаг сумын төвөөс урагш 7 км-ийн зайд хурх голын эрэгт байгалийн сайхан газарт байрлалтай оршино. Улаанбаатар хотоос 420км зайтай.  Чингэсийн тоонот  жуулчны бааз нь нийт 5 ханатай 45 гэр тус бүрдээ 4 хүний ортой 180 хүн байрлах багтаамжтай саруулхан гэртэй,  8 ханатай гэр ресторан нь нэг ээлжиндээ 50 жуулчин хүлээн  авах хүчин чадалтай, орчин үеийн шийдэл бүхий чимэглэлтэй дүнзэн байшин ресторантай, тусгай зочид төлөөлөгч хүлээн авах 6 гэртэй, 2 ариун цэвэрийн байгууламж,  2 халуун ус шүршүүрийн газартай. Уг бааз нь сумынхаа төвд ойрхон. Зөөврийн устай ч усаа гүний худагнаас авдаг.Өөрийн гэсэн тур оператор компанитай түүгээрээ дамжуулан жуулчидаа хүлээн авч үйлчилдэг.     Байгаль цаг агаарын хувьд ойт хээрийн бүсэд  багтдаг  бөгөөд  Монгол нутгийн   Дорнод бүс, Сибирийн ойт  бүсийн өмнөд бүс,дулаавтар устай гол мөрнүүд энэ нутагт байдаг. Онон голын ай  савд  Монгол  орны  ойт хээрийн бүсэд ургадаг мод, ургамал, ан амьтад, загас шувуудын 30 гаруй хувь нь амьдардаг ба  Сибир, Даурын  ургамлууд, цэнгэг усны хавч зэрэг байдаг. Уг нутагт спорт болон ан агнуурын  чиглэлээр  ан гөрөө  хийдэг нөөц  газар юм. Цаг агаарын хувьд  зуны  6-8 сард  дунджаар 17-25  хэмийн дулаантай. Салхины хүч 6-8 м/сек байдаг нь цаг агаарын таатай нөхцлийг бүрдүүлдэг. Уг нутаг Монгол орны үндэстнүүдийн томоохон төлөөлөгчдийн  нэг буриад  үндэстэн  амьдардаг. Буриад үндэстэн нь өөрийн түүх, соёл, ахуй амьдралын өвөрмөц онцлогийг  хадгалан авч үлдсэн цөөн үндэстэн юм.

  • Гадаадын жуулчдыг хүлээн авч Монгол орноороо аялуулан тэдэнд түүх танин мэдэхүйн аялал, адал явдалт аялал, байгалын аялал, хотын аялал зэрэг төрөл бүрийн аялалуудыг зохион байгуулж үйлчилж байна.
Гадаад болон дотоодын бүх төрлийн байгууллагуудын зочид төлөөлөгч нарт зориулж зочид буудлын захиалга, үзвэр үйлчилгээ, тэдэнд тусгайлан зориулж аялал зохион байгуулдаг.

 

 

Бидний онцлог
Чингэсийн тоонот жуулчны баазын онцлог нь аялал жуулчлалыг тухайн бүс нутагтаа эрчимтэй хөгжүүлж, Чингис хааны өлгий нутгийг жуулчдад таниулж үйлчилдэг аялал жуулчлалын тогтмол үйл ажиллагаатай байгууллага бөгөөд төрөл бүрийн аялал зохион байгуулж жуулчдыг аялуулдаг ба туршлагатай , мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Мөн Солонгос жуулчдыг түлхүү аялалдаа зохион байгуулж явуулдаг. Биндэр сумын 11 жилийн сургалттай сургуульд хандив тусламж үзүүлдэг.  Сурлага болон бусад зүйлээс нь хамаарч хагас өнчин гэх мэтийн хүүхдүүдийн дээд сургуулийн төлбөрийг 100 % дааж нутгийн ардад тус нэмэртэй ажил зохион байгуулж зөвхөн аялал зохион байгуулах бус оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруулахад тусалдаг байгууллага юм. Мөн Биндэр суманд олон янзын тэмцээн уралдаан зохион байгуулж шагнал урамшуулал олгодог байна.

Чингэсийн тоонот жуулчны баазын гэрийн зохион байгуулалт:
5 ханатай 45 гэртэй. Уг гэрүүд нь тус бүр 4-5 ор, мөн 1 ширээ, 4 сандал, зуухтай. Мөн 4 люкс гэртэй.