Чингис хааны төрсөн нутгаар аялах аялалын хөтөлбөр
Улаанбаатар хотоос Багануур дүүрэг Хэрлэн гол хүртэл 155км Үдийн цай /Хэрлэн голын эрэгт/ . Аялал үргэлжлэн байгалын сайхан, Монголын эзэнт гүрний түүх соёлтой холбоотой эртний түүхийн бичиг баримтад дурьдсан газар орноор сонирхон явж Хэнтий аймгийн Биндэр суман дахь Онон- Хурх-ын боомд байрлах “ Чингэсийн тоонот “ баазад очино. /250км/ . Манай баазад Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий Сайд болон Улсын Их Хурлын зарим гишүүд айлчилж байсан.
Морин аялал
![]() |
Байгалийн болон түүх соёлын дурсгалт газруудаар - морин аялал зохион байгуулдаг. 30 км цэцэг навч, байгалийн үзэсгэлэнт газар, 15 км Мянган цэргийн булш, байгалийн сайхантай танилцах, 12 км XIII-р зууны үеийн Бор булагийн булш Зэрэгтэй танилцаж, байгалын болон малчины амьдрал ахуйтай танилцах өргөн боломжтой.
|
Түүхэн аялал
|
Хэнтий аймагт буй түүхэн дурсгалт газруудаар аялал хийх. Балданбэрээвэн хийд, рашаан хад, Чингисийн хөшөө, дэлүүн болдог, өглөгчийн хэрэм, хэрлэнгийн хөдөө арал, сэнгүр горхи гэх мэт түүх соёлын олон сайхан газруудаар аялах болно. Нийт аялалын замын урт 910 км.
|
Загасан аялал
![]() |
Хэнтий нутагт 30 гаруй зүйлийн загас байдаг. Гол мөрдийн ихэнх нь Номхон далайн ай савд багтах тул загасны төрөл, зүйлийн нь хувьд харьцангуй элбэг. Чингэсийн тоонот жуулчны баазад амарч тухлан, очсон өдрийнхөө маргааш нь Онон Балжид отог аялалаар аяладаг
|



